Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрүүдэд шийдвэрлэсэн хэргийн тойм

 

Нэг. 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 14 цаг 30 минутаас:

 

Нэхэмжлэгч “Сокол” ХХК-ийн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазар, тендерийн Үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2022 оны оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн ДҮ-112-12/3931 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” шийдвэр, тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг даалгах”,

“Тендерийн Үнэлгээний хорооны 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 03 дугаар шийдвэрийг  хүчингүй болгох”, “Вокомтехнологи” ХХК-д “Гэрээ байгуулах эрх олгох тухай” 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн ДҮ-112-12/3930 дугаар шийдвэрийг хүчингүй болгох”, “2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн “Худалдах-худалдан авах гэрээ”-г хүчингүй болгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэрэг             

Илтгэгч шүүгч Б.Болормаа

           

Шийдвэрлэсэн байдал:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8 дахь хэсэгт заасныг баримтлан “Сокол” ХХК-ийн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, тендерийн Үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан “Тендерийн Үнэлгээний хорооны 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 03 дугаар шийдвэрийг  хүчингүй болгох”, “Вокомтехнологи” ХХК-д “Гэрээ байгуулах эрх олгох тухай” 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн ДҮ-112-12/3930 дугаар шийдвэрийг хүчингүй болгох”, “2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн “Худалдах-худалдан авах гэрээ”-г хүчингүй болгох” нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож, 

2. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.7,  27 дугаар зүйлийн 27.4  дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч “Сокол” ХХК-ийн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т холбогдуулан гаргасан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2022 оны оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн ДҮ-112-12/3931 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” шийдвэр, тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэсэн.

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00