Шийдвэрийн дугаар: Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 сарын 25-ны өдрийн 07 дугаар магадлал
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр
Шүүхийн процессын тойм: №1, 2023.02.07
Иргэн А нь “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт холбогдож, прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлснийг анхан шатны шүүх хэлэлцээд, А-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулжээ.
Шүүгдэгч А болон түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлоор давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар, хэргийг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүн нь хуульд заасны дагуу томилогдож, ийнхүү томилсон шийдвэрийг эрх бүхий шүүгч албажуулснаар тухайн хэргийг хянан шийдвэрлэх “хууль ёсны” шүүх бүрэлдэхүүнд тооцогдоно. Энэ журмыг зөрчсөн тохиолдол нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил бөгөөд, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болдог.
Хэргийн материалаас үзвэл, шүүгдэгч А-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнийг томилсон шийдвэрийг албажуулах эрхгүй шүүгч дээрх шийдвэрийг албажуулж гарын үсэг зурсан, мөн анхан шатны шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн бичгээр гаргасан “... болгоомжгүй үйлдлээс ийм байдалд хүрсэн байна...” гэсэн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн дүгнэлтийг шийтгэх тогтоолд хийгээгүй байна.
Эдгээр зөрчил нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчилд хамаарна гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэж, шүүгдэгч А-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэрийг бүтнээр нь үзэх цахим холбоос: https://shuukh.mn/single_case/16353?daterange=2023-01-01%20-%202023-02-09&id=2&court_cat=2&bb=1
Санамж: Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.
Тоймыг бэлтгэсэн: Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Уранчимэг
Хайлт
Мэдээ, мэдээлэл
-
НИЙТЛЭГ ЖУРАМ
-
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны тойм
-
2023 оны 2 дугаар улирлын шүүн таслах ажлын мэдээ
-
Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд ял оногдуулав
-
Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах
Фэйсбүүк
Цаг агаар
Статистик
2020-03-16-ний өдрөөс хойш.
- 1 Онлайн
- 48 Өнөөдөр
- 221 Өчигдөр
- 739 Долоо хоногт
- 269 Сүүлийн сард
- 70826 Нийт хандалт