Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

"СОЁЛЫН СЭРГЭЛТ-2023" АЯНЫ НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОРОЛЦЛОО

 

     Соёлын яамнаас улс орон даяар өрнүүлэх "Соёлын сэргэлт-2023" бүх нийтийн соёлын хүртээмжийг нэмэгдүүлэх аян өнөөдөр Орхон аймагт нээлтээ хийлээ. "Соёлын сэргэлт-2023" аяны зорилго нь үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бэхжүүлэх, бүх нийтийн соёлын боловсролыг дээшлүүлэх, соёлын салбарын ажилтнуудыг чадавхжуулах, иргэдэд хүргэх соёл, урлагийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлж соёлын үрийг тарих юм. Аяны хүрээнд Орхон аймгийн иргэдэд зориулсан соёл, гэгээрлийн лекц, илтгэл, чадавхжуулах сургалт, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн болон соёлын биет бус өвийн үзэсгэлэн, номын өдөрлөг, урлагийн тоглолт зэрэг олон талт соёл урлагийн үйл ажиллагааг зохион байгуулах юм байна. "Соёлын сэргэлт-2023" аяны нээлтийн үйл ажиллагаанд байгууллагаа төлөөлж, Т.Даваажаргал, А.Доржбат, Ж.Батгэрэл, Ш.Жаргалсайхан, Б.Ундрахбаяр нар оролцлоо.

 

 

ОРХОН АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00