Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 177 дугаар зарлигаар өндөр насны тэтгэвэрт гарч буй Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Уранчимэгийг үдэн гаргах “ХҮНДЭТГЭЛИЙН ХУРАЛДААН”-ЫГ 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Орхон аймгийн шүүхийн байранд зохион байгууллаа.
Хүндэтгэлийн хуралдаанд Орхон аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд, Орхон аймгийн Прокурорын газар, Цагдаагийн газар, Шүүх шинжилгээний хэлтэс, Тагнуулын ерөнхий газрын Орхон аймаг дахь газар, Өмгөөлөгчдийн холбоо, болон шүүгч С.Уранчимэгийн гэр бүл, үр хүүхэд, найз нөхөд оролцож хүндэтгэл үзүүлсэн юм.
Хүндэтгэлийн хуралдааныг Орхон аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Уранчимэг нээснээр эхэлж, өөрийн шүүн таслах ажлын баялаг туршлагаасаа хуваалцахын зэрэгцээ шүүгч, шүүхийн хамт олондоо цаашдын ажилд өндөр амжилт хүсч талархал илэрхийлж, хүндэтгэлийн хуралдааныг хаав.
Тамгын газрын дарга Б.Батцэцэгээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг уншиж сонсгон танхимд төрийн дуулал эгшиглүүлж, шүүгч С.Уранчимэгт өөрийнх нь хэрэглэж байсан шүүгчийн нөмрөг, үнэмлэхийг дурсгал болгон хадгалууллаа.
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Баттөр, Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Хосбаяр болон хүрэлцэн ирсэн шүүгч, зочид, төлөөлөгчид сэтгэгдлээ илэрхийлэн баяр хүргэж, дурсгалын зүйл гардууллаа.
Хүний эрх, эрх чөлөө, шударга ёсны манаа нь болсон эрхэм шүүгч таньдаа цаашдын амьдралд нь аз жаргал, эрүүл энхийг хүсье.
ОРХОН АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
Хайлт
Мэдээ, мэдээлэл
-
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГИЙГ ТАНИЛЦУУЛАВ
-
ОРХОН АЙМГИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮН ТАСЛАХ АЖИЛЛАГААНЫ 2024 ОНЫ /Хагас жил/ МЭДЭЭЛЭЛ
-
Хамтран амьдрагчтайгаа гэртээ архидан согтуурч хоорондоо маргалдан цохиж амь насыг нь хохироожээ.
-
ЗОРЧИХ ЭРХИЙГ ХЯЗГААРЛАХ ЯЛЫН ОНЦЛОГ
-
Хэрэг хуваарилах журам
Фэйсбүүк
Цаг агаар
Статистик
2020-03-16-ний өдрөөс хойш.
- 1 Онлайн
- 11 Өнөөдөр
- 8 Өчигдөр
- 11 Долоо хоногт
- 19 Сүүлийн сард
- 101084 Нийт хандалт