Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

ЕРӨНХИЙ ШҮҮГЧИД ТАМГА, ТЭМДЭГ ГАРДУУЛАХ, МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ УНШИЖ СОНСГОХ ЁСЛОЛЫН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

May be an image of 3 people, people performing martial arts and text

          Шүүх байгуулах тухай хууль 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж байгаатай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 189 дугаартай зарлигаар нэр бүхий шүүгчдийг Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд шилжүүлэн томилж, өмнө ажиллаж байсан шүүхийн шүүгчийн албан тушаалаас чөлөөлснийг Орхон аймаг дахь шүүхийн тамгын газрын дарга Б.Батцэцэг уншиж танилцууллаа.

         Мөн 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр Б.Бямбасүрэн сонгогдож, Ерөнхий шүүгч Б.Бямбасүрэнд шүүхийн тамга, тэмдэг гардуулах ёслолын ажиллагааг Орхон аймгийн шүүхийн байранд зохион байгууллаа.

         Ерөнхий шүүгчийн хариуцлагатай албан тушаалд томилогдсон шүүгч Б.Бямбасүрэн танд шүүхийн хамт олноос баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүсье.

ОРХОН АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00