Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

МЭДЭГДЭЛ

     

      Монгол улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 178 дугаар тогтоол, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 01/1304 тоот зөвлөмж, Орхон аймгийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А/682 дугаар захирамжийг тус тус үндэслэн Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатын шүүх, Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн хэргийн анхан шатны шүүх, Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх, Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхүүдийн шүүгчдийн зөвлөгөөнөөс гарсан шийдвэрийн дагуу Монгол улсад Коронавируст /Covid-19/ халдвар дотооддоо тархсаны улмаас Монгол улсад бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд зайлшгүй шаардлагатайгаас бусад эрүүгийн, зөрчлийн, иргэний, захиргааны хэргийн шүүх хуралдаануудыг хойшлуулах, дээрх хугацаанд шүүх хуралдаан товлохгүй байх, зайлшгүй шаардлагатай зөрчил, таслан сэргийлэх арга хэмжээний шүүх хуралдааныг зайнаас /онлайн/ явуулах болсныг үүгээр мэдэгдэж байна.

Иргэн та өргөдөл, гомдол, хүсэлт зэргийг Orkhon_tg@shuukh.mn цахим хаягаар илгээх эсхүл шүүхийн албан ёсны баталгаат шуудангаар ирүүлнэ үү.

Иймд шүүхээр үйлчлүүлэгч нийт иргэд, хуулийн этгээд, хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шүүхэд дуудсанаас бусад тохиолдолд биечлэн ирэхгүйгээр Коронавируст /Covid-19/ -ын нөлөөгөөр үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор гарсан зөвлөмж, шийдвэрийг хүндэтгэн өөрийгөө болон бусдын эрүүл мэндийг хамгаалахыг уриалж байна.

 

ОРХОН АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

https://court.or.gov.mn/

 

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00