2021.05.13-ны өдөр Баян-Өндөр сум
1. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 200 дугаар шийдвэртэй, Б.Нацагнямын нэхэмжлэлтэй хариуцагч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т холбогдох “Үйлдвэрлэлийн осол мөн болох уг ослын улмаас Б.Нацагням хөдөлмөрийн чадвараа хэдэн хувиар алдсан болохыг тус тус тогтоолгох” тухай иргэний хэргийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэсувд, А.Сугарсүрэн нарын давж заалдах гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т зааснаар шийдвэрлэжээ.
2. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 215 дугаар шийдвэртэй, Б.Энхтуяагийн нэхэмжлэлтэй хариуцагч “Ан дөл” ХХК-д холбогдох “2.850.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг нэхэмжлэгч Б.Энхтуяагийн давж заалдах гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулжээ.
3. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 143 дугаар шийдвэртэй, Я.Цэгмэд-Од, Ч.Сарантуяа нарын нэхэмжлэлтэй хариуцагч С.Золзаяа, Б.Цэнгүүн нарт холбогдох “3.500.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг нэхэмжлэгч Я.Цэгмэд-Од, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Сарантуул нарын хүсэлтээр шүүх хуралдааныг 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 09 цаг 00 хүртэл хугацаагаар хойшлуулжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчдын талаарх мэдээлэл
Давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэсэн нийт хэргийн тоо |
ДЗШ-ны журмаар хэргийг нь шийдвэрлэхэд оролцсон хэргийн оролцогчдын тоо |
ДЗШ-ны шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргасан хүний тоо |
ДЗШ-ны шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргаагүй хүний тоо |
Нүүдэллэн ажилласан эсэх |
3 |
7 |
1 |
4 |
Тойм гаргасан: Нарийн бичгийн дарга Ө.Оюумаа
Хайлт
Мэдээ, мэдээлэл
Фэйсбүүк
Цаг агаар
Статистик
2020-03-16-ний өдрөөс хойш.
- 1 Онлайн
- 156 Өнөөдөр
- 433 Өчигдөр
- 713 Долоо хоногт
- 2619 Сүүлийн сард
- 82808 Нийт хандалт