Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны тойм 2021.04.07-ны өдөр             

1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 45 дугаар шийтгэх тогтоолтой, Г.Батбилэгт холбогдох, эрүүгийн хэргийг хохирогч Б.Мөнхзулын давж заалдах гомдлыг үндэслэн хүлээн авч хянан хэлэлцэв.

  • Илтгэгч шүүгч: Ерөнхий шүүгч З.Хосбаяр
  • Шийдвэрлэсэн байдал: Г.Батбилэгт холбогдох давж заалдах шатны

шүүх хуралдаанаар 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 45 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүх рүү буцааж шийдвэрлэжээ.

            2. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дүгээр сарын 29-ны өдрийн 304 дүгээр шийтгэвэртэй Ж.Отгонтөгсөд холбогдох, зөрчлийн хэргийг зөрчилд холбогдогч Ж.Отгонтөгсийн давж заалдсан гомдлыг үндэслэн хүлээн авч хянан хэлэлцэв.

  • Илтгэгч шүүгч: С.Цэцэгмаа
  • Шийдвэрлэсэн байдал: Ж.Отгонтөгсөд холбогдох давж заалдах шатны

шүүх хуралдаанаар 2021 оны 03 дүгээр сарын 29-ны өдрийн 304 дүгээр шийтгэвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

            3. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 44 дугаартай шийтгэх тогтоолтой, М.Мөнхбаярт холбогдох, эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Цэрэнхандын давж заалдах гомдлыг үндэслэн хүлээн авч хянан хэлэлцэв.

  • Илтгэгч шүүгч: С:Цэцэгмаа
  • Шийдвэрлэсэн байдал: М.Мөнхбаярт холбогдох давж заалдах шатны

шүүх хуралдаанаар 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 44 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэжээ.

            4. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 46 дугаар шийтгэх тогтоолтой, Ш.Мөнх-Эрдэнэ З.Энхнасан.нарт холбогдох, эрүүгийн хэргийг шүүгдэгч Ш.Мөнх-Эрдэнэ З.Энхнасан, шүүгдэгч Ш.Мөнх-Эрдэнийн өмгөөлөгч О.Сарантуул нарын давж заалдах гомдлыг үндэслэн хүлээн авч хянан хэлэлцэв.

  • Илтгэгч шүүгч: С.Уранчимэг
  • Шийдвэрлэсэн байдал: Ш.Мөнх-Эрдэнэ, З.Энхнасан нарт холбогдох давж заалдах шатны

шүүх хуралдаанаар 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 46 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

 

 

 

Шүүх хуралдааны тойм гаргасан:

Шүүх хуралдааны нарийн                                                           

бичгийн дарга                                                                                  Б.Ганчимэг

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00