Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны тойм 2021.04.14-ны өдөр             

1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 25 дүгаар шийтгэх тогтоолтой, Г.Шинэцэцэгт холбогдох, эрүүгийн хэргийг шүүгдэгч Г.Шинэцэцэгийн давж заалдах гомдлыг үндэслэн хүлээн авч хянан хэлэлцэв.

  • Илтгэгч шүүгч: С.Уранчимэг
  • Шийдвэрлэсэн байдал: Г.Шинэцэцэгт холбогдох давж заалдах шатны

шүүх хуралдаанаар 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 25 дүгаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

            2. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 04 дүгээр сарын 11-ны өдрийн 61 дүгээр захирамжтай, Б.Оюунбайгаль, Б.Алтанзагас нарт холбогдох эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн хүлээн авч хянан хэлэлцэв.

  • Даргалагч шүүгч: С.Уранчимэг
  • Шийдвэрлэсэн байдал: Б.Оюунбайгаль, Б.Алтанзагас нарт холбогдох давж заалдах шатны

шүүх хуралдаанаар Дархан-Уул аймаг дахь Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын дарга Ч.Ууганбаярын ирүүлсэн албан бичгийн дагуу шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэжээ.

            3. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолтой, Г.Ариунтуяад холбогдох, эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч А.Төмөрчулууны гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хүлээн авч хянан хэлэлцэв.

  • Илтгэгч шүүгч: С:Цэцэгмаа
  • Шийдвэрлэсэн байдал: Г.Ариунтуяад холбогдох давж заалдах шатны

шүүх хуралдаанаар 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэжээ.

            4. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 44 дугаартай шийтгэх тогтоолтой, М.Мөнхтөр, Э.Буд нарт холбогдох, эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг, Л.Сарангуа нарын давж заалдах гомдлыг үндэслэн хүлээн авч хянан хэлэлцэв.

  • Илтгэгч шүүгч: С.Уранчимэг
  • Шийдвэрлэсэн байдал: М.Мөнхтөр, Э.Буд нарт холбогдох давж заалдах шатны

шүүх хуралдаанаар 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 44 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

 

 

Шүүх хуралдааны тойм гаргасан:

Шүүх хуралдааны нарийн                                                           

бичгийн дарга                                                                                  Б.Ганчимэг

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00