Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээр 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хянан хэлэлцэгдсэн шүүх хуралдааны тойм

2021.06.03-ны өдөр    

1. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 303 дугаар шийдвэртэй, Э.Уянгын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Билгүүнд холбогдох “Нэмэлт зардал 16.852.705 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч Э.Уянга, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Гэрэлбаяр нарын давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулжээ.

2. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 249 дугаар шийдвэртэй, П.Энхтайван, “Эйон” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Гүн арвижих эрдэнэс” ХХК, Б.Эрдэнэсоёлд холбогдох “Эйон” ХХК-ийн Чимэг төвийг Гүн арвижих эрдэнэс ХХК-ийн хэрэглээний халуун усны шугамд холбох эрхтэй болохыг тогтоолгож, “Гүн арвижих эрдэнэс” ХХК-д хэрэглээний халуун усны шугамд холбуулахыг даалгаж, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол нийт 43 200 000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах, “Эйон” ХХК-ийн бохир ус татан зайлуулах шугамд “Гүн арвижих эрдэнэс” ХХК-ийн Тесоро төв зөвшөөрөлгүй бохир ус татан зайлуулах шугамаа холбосны нөхөн төлбөрт 9 000 000 төгрөг гаргуулах, хөршийн эрхийг зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, Чимэг төвийн дулааны шугам дээр барьсан Чимэг төвийн 0 давхарт байрлах өөрийн граждаа орох гарах орц, гарц бүхий шатыг хааж барьсан бетон суурьтай төмөр хашааг чөлөөлөхийг хариуцагчид даалгах” нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгч Б.Эрдэнэсоёлын давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчдын талаарх мэдээлэл

Давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэсэн нийт хэргийн тоо

ДЗШ-ны журмаар хэргийг нь шийдвэрлэхэд оролцсон хэргийн оролцогчдын тоо

ДЗШ-ны шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргасан хүний тоо

ДЗШ-ны шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргаагүй хүний тоо

Нүүдэллэн ажилласан эсэх

2

4

0

1

 

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Сүүлд нэмэгдсэн
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00