Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээр 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хянан хэлэлцэгдсэн шүүх хуралдааны тойм

2021.06.07-ны өдөр                                      

 

1. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 322 дугаар шийдвэртэй, “НВЦ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч “Гисчир” ХХК-д холбогдох “Гэрээний үүрэгт 41.516.541 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч М.Ганзориг, Д.Тогтохбаяр нарын давж заалдах гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулжээ.

2. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 310 дугаар шийдвэртэй, П.Даштогоогийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Батхишигт холбогдох “Гэрлэлт цуцлуулах” тухай үндсэн нэхэмжлэлтэй “Хүүхдийн асрамж, тэтгэлэг гаргуулах, хүү Д.Эрдэнэ-Очирыг орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, 38.046.000 төгрөг гаргуулах” тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Б.Батхишигийн давж заалдах гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 16 7.1.1-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчдын талаарх мэдээлэл

Давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэсэн нийт хэргийн тоо

ДЗШ-ны журмаар хэргийг нь шийдвэрлэхэд оролцсон хэргийн оролцогчдын тоо

ДЗШ-ны шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргасан хүний тоо

ДЗШ-ны шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргаагүй хүний тоо

Нүүдэллэн ажилласан эсэх

2

9

0

1

 

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00