Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээр 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хянан хэлэлцэгдсэн шүүх хуралдааны тойм

2021.06.10-ны өдөр 

1. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 359 дугаар шийдвэртэй, “Акума-Эрин” ХХК-ий нэхэмжлэлтэй хариуцагч “МГВХЭ” ХХК-д холбогдох “Гэм хорын хохирол 14.000.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаагийн давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 16 7.1.1-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.

2. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 394 дугаар шийдвэртэй, “Гоё хотхон” ХХК-ий нэхэмжлэлтэй хариуцагч “Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д холбогдох “Тэвштэй краны үнэ 250.000.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхбат, Б.Жадамба нарын давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 16 7.1.1-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.

3. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 329 дугаар шийдвэртэй, “Бэйс” ХХК-ий нэхэмжлэлтэй хариуцагч “Хялганат” ХХК-д холбогдох “Салаа төмөр замаа хязгаартай ашиглах гэрээгээ “Бэйс” ХХК-тай байгуулахыг хугацаатай даалгах, 250.000.000 төгрөг гаргуулах, “Бэйс” ХХК-ий өмчлөлөө хязгаартай ашиглах зөрчигдсөн эрхийг сэргээх, өмнөх байдалд оруулж сэргээх” тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Мягмардорж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Сарантуул нарын хүсэлтээр шүүх хуралдааныг 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 09 цаг 40 минут хүртэл хугацаагаар хойшлуулжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчдын талаарх мэдээлэл

Давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэсэн нийт хэргийн тоо

ДЗШ-ны журмаар хэргийг нь шийдвэрлэхэд оролцсон хэргийн оролцогчдын тоо

ДЗШ-ны шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргасан хүний тоо

ДЗШ-ны шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргаагүй хүний тоо

Нүүдэллэн ажилласан эсэх

3

6

2

2

 

 

Тойм гаргасан: Нарийн бичгийн дарга Ө.Оюумаа

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00