Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

Мэдэгдэл

 

МЭДЭГДЭЛ

 

Орхон аймгийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А/324 дугаартай захирамж, Шүүхийн тамгын газрын 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн “Шуурхай штаб”-ын шийдвэрийг тус тус үндэслэн Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд буюу 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Орхон аймаг дахь Шүүхийн Тамгын газраас дараах арга хэмжээг авах болсныг мэдэгдэж байна.

Үүнд:

1.Орхон аймаг дахь Шүүхийн Тамгын газрын ажилчдын 50 хувь ээлжээр ажиллах бөгөөд өглөөний 09 цагаас 12 цаг, өдрийн 14 цагаас 17 цаг хүртэл ажиллах болсон тул шүүхээр үйлчлүүлэх иргэд урьдчилан шүүгчийн туслахтайгаа утсаар холбогдож цагаа тохирох

2.Эрүүгийн болон зөрчлийн хэргийг өдөр бүр 14 цагаас 16 цагийн хооронд хүлээн авна.

3.Нэхэмжлэл, гомдол, хугацаа сэргээлгэх хүсэлт, албадан гүйцэтгүүлэх хүсэлт, шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг дахин хянуулах хүсэлт, нотлох баримт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой бусад хүсэлт, өргөдлийг баталгаат шуудангаар, архивын лавлагаа, албан бичиг, тендерийн тодорхойлолт /албан тоот, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, төлбөр төлсөн баримт, төлбөрийг 100900005001 тоот дансанд/-ыг Orkhon_tg@shuukh.mn цахим хаягаар тус тус ирүүлнэ үү.

4.Шүүхээр үйлчлүүлж буй иргэд, хэргийн оролцогч нар нь шүүх хуралдаанд оролцох, хэргийн материалтай танилцахаас бусад тохиолдолд шүүхээр үйлчлүүлэхгүй байх, үйлчлүүлж буй тохиолдолд вакцинжуулалтад хамрагдаагүй эсхүл вакцинжуулалтын 1 дэх тундаа хамрагдсан, вакцинжуулалтын 2 дахь тунгаа хийлгээд 14 хоног өнгөрөөгүй бол түргэвчилсэн шинжилгээнд хамрагдаж шинжилгээний хариугаа авч ирэх, харин вакцинжуулалтын 2 дахь тундаа хамрагдаж 14 хоног өнгөрсөн бол холбогдох баримт гэрчилгээг үзүүлж нэг удаагийн бээлий, амны хаалт, гадуур хувцсаа хийх уут, малгайтай ирэх, халдвар хамгааллын дэглэм баримталж үйлчлүүлэх

5.Халдвар хамгааллын дэглэм баримтлаагүй, шинжилгээнд хамрагдаагүй тохиолдолд үйлчлэхгүй болохыг мэдэгдье.

COVID-19 халдварт өвчний тархалт Орхон аймагт ихсэж байгаа тул иргэд та бүхэн өөрийгөө болон бусдыг хамгаалах үүднээс шүүхийн байгууллагаас гаргасан шийдвэрт хүндэтгэлтэй хандахыг хүсье.

 

ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРЫН ШУУРХАЙ ШТАБ

https://court.or.gov.mn/

 

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00