Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны тойм 2021.06.16-ны өдөр         

 

1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 07-ний өдрийн 109 дүгээр шийтгэх тогтоолтой, Г.Даваанямд холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч А.Төмөрчулууны гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хүлээн авч хянан хэлэлцэв.

  • Илтгэгч шүүгч: С.Цэцэгмаа
  • Шийдвэрлэсэн байдал: Г.Даваанямд холбогдох давж заалдах шатны

шүүх хуралдаанаар Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 109 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Төмөрчулууны гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 3-ны өдрийн  63 дугаар шийтгэх тогтоолтой, Н.Энхтөр нарт холбогдох эрүүгийн хэргийг, шүүгдэгч Л.Нямдаваагийн өмгөөлөгч Б.Болортуяагийн давж заалдах гомдлыг үндэслэн хүлээн авч хянан хэлэлцэв.

  • Илтгэгч шүүгч: С.Уранчимэг
  • Шийдвэрлэсэн байдал: Н.Энхтөр нарт холбогдох давж заалдах шатны

шүүх хуралдаанаар 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 63 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг ахин хэлэлцүүлэхээр Орхон аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэжээ.

3. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 18 дүгаар шийтгэх тогтоолтой, Ц.Үржинбаатар нарт холбогдох, эрүүгийн хэргийг дээд шатны прокурорын эсэргүүцлийг үндэслэн хүлээн авч хянан хэлэлцэв.

  • Илтгэгч шүүгч: З.Хосбаяр
  • Шийдвэрлэсэн байдал: Ц.Үржинбаатар нарт холбогдох давж заалдах шатны

шүүх хуралдаанаар 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 18 дүгаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг ахин хэлэлцүүлэхээр Орхон аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэжээ.

4. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 104 дүгээр цагаатгах тогтоолтой, Г.Энхбатад холбогдох эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн хүлээн авч хянан хэлэлцэв.

  • Илтгэгч шүүгч: С.Уранчимэг
  • Шийдвэрлэсэн байдал: Г.Энхбатад холбогдох давж заалдах шатны

шүүх хуралдаанаар Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 104 дүгээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Орхон аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

5. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 69 дүгээр шийтгэх тогтоолтой, С.Оюун-Эрдэнэд холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Наранхүүгийн давж заалдах гомдол болон дээд шатны прокурорын эсэргүүцлийг үндэслэн хүлээн авч хянан хэлэлцэв.

  • Илтгэгч Ерөнхий шүүгч: С.Уранчимэг
  • Шийдвэрлэсэн байдал: С.Оюун-Эрдэнэд холбогдох давж заалдах шатны шүүх хуралдаанаар 03 дугаар сарын 09-ний өдрийн 69 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй орхиж шийдвэрлэжээ.

           

 

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00