Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

НЭХЭМЖЛЭЛ, ХҮСЭЛТИЙН ЗАГВАРЫГ "ГЭРЭГЭ КИОСК"-ООР ХЭВЛЭЖ АВАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

     Шүүхээр үйлчлүүлэгч “Гэрэгэ киоск” төхөөрөмжид хувийн мэдээллээ оруулж, шүүхийн нэхэмжлэл, хүсэлтийн бэлэн загварыг А4 хэмжээтэй цаасан дээр хэвлэн авах боломжтой боллоо. Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн байранд байрлах “Киоск” төхөөрөмж дээр өнөөдөр /2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр/-өөс уг үйлчилгээг нэвтрүүллээ.

        Нээлтийн ажиллагаанд "Легал дата" ХХК-ийн ТУЗ-ын дарга Т.Алтангэрэл, ТУЗ-ын гишүүн Н.Энхжаргал, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах газрын дарга Б.Биндэрьяа болон Шүүхийн захиргаа удирдлагын газрын, Мэдээллийн технологи, хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Э.Амарсанаа нар оролцсон юм.

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00