Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны тойм 2021.06.30-ны өдөр

 

2021.06.30-ны өдөр                                                                          Баян-Өндөр сум

 

1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 111 дүгээр шийтгэх тогтоолтой, М.Бямба-Эрдэнэ, Ж.Баасантөгс нарт холбогдох, эрүүгийн хэргийг шүүгдэгч Ж.Баасантөгсийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хянан хэлэлцэв.

  • Илтгэгч шүүгч: С.Цэцэгмаа
  • Шийдвэрлэсэн байдал: М.Бямба-Эрдэнэ, Ж.Баасантөгс нарт холбогдох давж заалдах шатны шүүх хуралдаанаар 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 111 дүгээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Ж.Баасантөгсийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй орхиж шийдвэрлэжээ.

2. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 110 дугаар шийтгэх тогтоолтой, И.Батдорж, Б.Билигт, Э.Оюун-Эрдэнэ нарт холбогдох, эрүүгийн хэргийг дээд шатны прокурорын эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцэв.

  • Илтгэгч шүүгч: С.Цэцэгмаа
  • Шийдвэрлэсэн байдал: Б.Билигт нарт холбогдох давж заалдах шатны шүүх хуралдаанаар 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 110 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэжээ.

3. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 121 дүгээр шийтгэх тогтоолтой, Д.Эрдэнэмөнхөд холбогдох, эрүүгийн хэргийг шүүгдэгч Д.Эрдэнэмөнхийн давж заалдах гомдлыг хүлээн авч хянан хэлэлцэв.

  • Илтгэгч шүүгч: С.Уранчимэг
  • Шийдвэрлэсэн байдал: Д.Эрдэнэмөнхөд холбогдох давж заалдах шатны шүүх хуралдаанаар 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 121 дүгээр тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй орхиж шийдвэрлэжээ.

4. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 62 дугаар шийтгэх тогтоолтой, Л.Чулуунцэцэг, Д.Энхтуяа, Б.Баттогтох нарт холбогдох, эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Баттогтохын өмгөөлөгч Д.Энхбаярын давж заалдах гомдлыг үндэслэн хянан хэлэлцэв.

  • Илтгэгч шүүгч: С.Цэцэгмаа
  • Шийдвэрлэсэн байдал: Л.Чулуунцэцэг нарт холбогдох давж заалдах шатны шүүх хуралдаанаар 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 62 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

5. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 80 дугаар шийтгэх тогтоолтой, В.Ганбаатар, О.Цэрэнтогтох нарт холбогдох, эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн хэлэлцэв.

  • Илтгэгч Ерөнхий шүүгч: З.Хосбаяр
  • Шийдвэрлэсэн байдал: О.Цэрэнтогтох нарт холбогдох давж заалдах шатны шүүх хуралдаанаар 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 80 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэжээ.

6. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 125 дугаар шийтгэх тогтоолтой, Э.Наранбаярт холбогдох, эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн  хянан хэлэлцэв.

  • Илтгэгч Ерөнхий шүүгч: З.Хосбаяр
  • Шийдвэрлэсэн байдал: Э.Наранбаярт холбогдох давж заалдах шатны шүүх хуралдаанаар 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 125 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

 

 

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00