Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ХОРОО ХУРАЛДАНА

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дэх хэсэгт “Хүрээлэн сургалтын хөтөлбөрийг боловсруулах чиг үүрэг бүхий бүх шатны шүүхийн шүүгч, Ерөнхий зөвлөл, хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хууль зүйн их, дээд сургуулийн төлөөллөөс бүрдсэн орон тооны бус хороотой байна.” гэж заасны дагуу Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнд Сургалтын хөтөлбөрийн хороо байгуулагдлаа.  Эрх зүйн шинэ зохицуулалтын дагуу Шүүхийн сургалтын хөтөлбөрийн хороо нь шүүгчийн сургалтын нэгдсэн бодлогыг тодорхойлж, сургалтын хөтөлбөрүүдийг боловсруулах чиг үүргийг хэрэгжүүлэх юм.

15 гишүүнтэй Сургалтын хөтөлбөрийн хорооны бүрэлдэхүүн эрүү, иргэн, захиргааны хэргийн анхан, давж заалдах, хяналтын шатны шүүхийн 9 шүүгч, Хууль зүй, дотоод хэргийн яам болон Шүүхийн ерөнхий зөвлөлийн төлөөлөл, мөн эрдэмтэн судлаачаас бүрдэж байна.

Сургалтын хөтөлбөрийн хорооны анхны хуралдаанаар дунд хугацаанд баримтлах шүүгчийн сургалтын нэгдсэн бодлого, 2021 оны шүүгчийн сургалтын асуудал, 2022 оны шүүгчийн сургалтын хөтөлбөр, бэлтгэл ажил зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ.

ШҮҮХИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, МЭДЭЭЛЛИЙН ХҮРЭЭЛЭН

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00