Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

НИЙТ ШҮҮГЧИЙН ЧУУЛГАНЫ ТОВЫГ ШИНЭЭР ТОГТООВ

Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Бүх шатны шүүхийн шүүгчээс бүрдсэн хуралдаан /цаашид “Нийт шүүгчийн чуулган” гэх/-ыг хоёр жил тутам зохион байгуулна.”, 20.9-д “Нийт шүүгчийн чуулганыг Улсын дээд шүүхийн Зөвлөгөөнөөс сонгосон хоёр, нийслэлийн эрүү, иргэний болон захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Зөвлөгөөн тус бүрээс сонгосон нэг, дүүргийн анхан шатны шүүхээс шүүгчээр хамгийн олон жил ажилласан хоёр шүүгч, Ерөнхий зөвлөл дотроосоо сонгосон хоёр гишүүнээс бүрдсэн ажлын хэсэг /цаашид “Ажлын хэсэг” гэх/ зохион байгуулна.”, Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд “Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 20.9-д заасан ажлын хэсэг Нийт шүүгчийн чуулганыг 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор зохион байгуулж, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны шүүгч гишүүнийг сонгоно...” гэж тус тус заасан.

Нийт шүүгчийн чуулганыг зохион байгуулах ажлын хэсгийн 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн хуралдаанаас тус чуулганыг 2021 оны 10 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд Улаанбаатар хотод товлон хуралдуулахаар тогтоов.

Нийт шүүгчийн чуулганы товыг шинэчлэн тогтоосонтой холбогдуулан Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны шүүгч гишүүнд нэрээ дэвшүүлж хүсэлт ирүүлсэн шүүгчдийн хүсэлт болон баримт бичгийг шинэчлэх, мөн хуульд заасан шаардлага хангасан шүүгчдээс нэр дэвших тухай хүсэлт шинээр хүлээн авах ажиллагааг 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 17:30 цаг хүртэл явуулахаар шийдвэрлэлээ.

Иймд Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны шүүгч гишүүнд нэр дэвших тухай хүсэлтээ ирүүлсэн шүүгчдийн хувьд дээр дурдсан хугацааны дотор нэр дэвших тухай хүсэлтээ баталгаажуулж дахин ирүүлнэ үү. (Нэр дэвших тухай хүсэлтэд хавсаргасан баримт бичигт өөрчлөлт оруулах бол хавсаргах.) 

Мөн Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 76 дугаар зүйлийн 76.3, 95 дугаар зүйлийн 95.3-т заасан шаардлагыг хангасан шүүгчдээс дараах баримт бичгийг дээрх хугацааны дотор ажлын цагаар биечлэн, эсхүл шуудангийн илгээмжээр, түүнчлэн цахим шуудангаар /PDF болон Word формат/ хүлээн авна:

1. Нэр дэвших тухай хүсэлт, түүний хавсралт /“Нийт шүүгчийн чуулганыг зохион байгуулах ажлын хэсгийн ажиллах журам”-ын хоёрдугаар хавсралтаар баталсан загварын дагуу бичиж гарын үсэг зурсан байх/;

2.Шүүгчээр 10-аас доошгүй жил ажилласныг нотолсон Шүүхийн ерөнхий зөвлөлийн тодорхойлолт /Эх хувиар/;

3.Сахилгын шийтгэлгүйг нотолсон Шүүхийн ёс зүйн хорооны тодорхойлолт /Эх хувиар/;

4. Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны гишүүний хувьд хийх ажил, нэр дэвшсэн үндэслэлээ бичсэн тайлбар /А4 хэмжээтэй цаасны 3-аас илүүгүй хуудаст багтаан Arial форматын 12 хэмжээгээр бичиж гарын үсэг зурсан байх/;

5. Мэргэжлийн үйл ажиллагааны танилцуулга /А4 хэмжээтэй цаасны 2-оос илүүгүй хуудаст багтаан Arial форматын 12 хэмжээгээр бичиж гарын үсэг зурсан байх/;

6. Боловсролын зэргийн дипломын хуулбар;

7. Цээж зураг /Сүүлийн 6 сарын дотор авсан, 3х4 хэмжээтэй байх, файлаар явуулах зургийн хувьд JPEG, PNG зэрэг өргөтгөлтэй байх./

“Нийт шүүгчийн чуулганыг зохион байгуулах ажлын хэсгийн ажиллах журам”-ын хоёрдугаар хавсралтаар баталсан “Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч гишүүнд нэр дэвших тухай хүсэлт”-ийн загварыг Word файлаар ЭНД дарж татан авна уу. (Хүсэлтийг илгээхээсээ өмнө холбогдох заавартай сайтар танилцана уу.)

Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-тай ЭНД дарж танилцана уу.

“Нийт шүүгчийн чуулганыг зохион байгуулах ажлын хэсгийн ажиллах  журам”, түүний хавсралтыг Нийт шүүгчийн чуулганы цахим хуудас (www.judges.shuukh.mn) руу нэвтэрч үзнэ үү.   

 

Холбоо барих:

Лавлах утасны дугаар /Ажлын цагаар/: 70007041, 70007042

Баримт бичиг цаасаар хүлээн авах хаяг: Шүүхийн ерөнхий зөвлөл, Тасганы овоо, Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, Улаанбаатар хот, Монгол Улс, ЗИП – 15170

Баримт бичиг файлаар хүлээн авах цахим шуудангийн хаяг: judges@shuukh.mn

 

 

НИЙТ ШҮҮГЧИЙН ЧУУЛГАНЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ

2021.09.03

 

 

 

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00