Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

НИЙТ ШҮҮГЧИЙН ЧУУЛГАНЫ ТООЛЛОГЫН КОМИССЫН ГИШҮҮНД НЭРЭЭ ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА

           Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 20 дугаар зүйлийн 20.12-т “Нийт шүүгчийн чуулганаар хэлэлцэх асуудлын саналыг тоолох үүрэг бүхий тооллогын комисс ажиллана. Тооллогын комиссын бүрэлдэхүүнд хяналтын болон давж заалдах шатны шүүхээс тус бүр хоёр, анхан шатны шүүхээс гурван шүүгчийг Нийт шүүгчийн чуулганаас нууц санал хураалтаар сонгож, Комиссын даргыг гишүүд дотроосоо сонгоно.” гэж заажээ. 
Ажлын хэсэг Нийт шүүгчийн анхдугаар чуулганы хуралдаанд нууц санал хураалтыг санал тоолох төхөөрөмж ашиглан явуулахаар бэлтгэл хангаж байна. Энэ хүрээнд, санал тоолох төхөөрөмжид уншуулах саналын хуудас нь тодорхой нууцлал хангасан, урьдчилан хэвлэгдсэн байхыг шаардаж байгаа тул саналын хуудсанд бичигдэх нэрсийг урьдчилан тодорхой болгож, саналын хуудсыг хэвлүүлэх шаардлага үүслээ.
          Иймд тооллогын комиссын гишүүнд нэрээ дэвшүүлэх анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхийн шүүгчид хүсэлтээ 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 15:00 цагаас өмнө judges@shuukh.mn цахим шуудангийн хаягаар, эсхүл дор дурдсан утсаар ирүүлнэ үү. 
Лавлах утасны дугаар: 70007041, 70007042.   

НИЙТ ШҮҮГЧИЙН ЧУУЛГАНЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ 
АЖЛЫН ХЭСЭГ
2021.10.04

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00