Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээр 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хянан хэлэлцэгдсэн шүүх хуралдааны тойм

 

2021.09.09-ний өдөр                                                                                              Баян-Өндөр сум

 

1. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 564 дугаар шийдвэртэй, “Автопрайм” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Л.Баасанням, Э.Эрдэнэбулган, Б.Батзориг нарт холбогдох “Гэм хорын хохирол 6.256.000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Л.Баасаннямын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Болормаагийн давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.

2. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 541 дугаар шийдвэртэй, Т.Соёл-Эрдэнийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т холбогдох “Далангийн тоосны дэгдэлтийг хязгаарлах эко давхарга болон түүнийг үүсгэх арга нэртэй Улсын бүртгэлийн 10-0004614 дугаарт бүртгэгдсэн шинэ бүтээлийн патентаар хамгаалагдсан шинэ бүтээлийг миний зөвшөөрөлгүйгээр ашиглаж, оюуны өмчийн бүтээл эзэмших эрхийг зөрчиж байх тул уг үйлдлээ таслан зогсоож, цаашид зөрчихгүй байхыг даалгаж, эрхийн хамгаалалт хийгдсэн бүтээлийг хууль бусаар ашигласнаас учирсан хохирол 170.000.000 төгрөг гаргуулах” нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч Т.Соёл-Эрдэнэ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ганзориг нарын давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаажээ.

3. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн 704 дугаар шийдвэртэй, “Гүн арвижих Эрдэнэс” ХХК-ийн нэхэмжлэлтэй,  хариуцагч “Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ” ОНӨХК-нд холбогдох “Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ ОНӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 63 дугаар “Техникийн нөхцөл цуцлах тухай” шийдвэрийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч Ж.Цэнгүүний давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаажээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчдын талаарх мэдээлэл                 

Давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэсэн нийт хэргийн тоо

ДЗШ-ны журмаар хэргийг нь шийдвэрлэхэд оролцсон хэргийн оролцогчдын тоо

ДЗШ-ны шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргасан хүний тоо

ДЗШ-ны шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргаагүй хүний тоо

Нүүдэллэн ажилласан эсэх

2

10

8

2                 

  

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх

 

 

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Сүүлд нэмэгдсэн
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00