Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны тойм 2021.09.15-ны өдөр

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн

шүүх хуралдааны тойм

 

2021.09.15                                                                                                            Баян-Өндөр сум

 

1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн шүүгчийн 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 520 дугаар захирамжтай, М.Ууган-Эрдэнэ, Н.Содном нарт холбогдох, эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн хүлээн авч хянан хэлэлцэв.

  • Илтгэгч шүүгч: С.Уранчимэг
  • Шийдвэрлэсэн байдал: Ууган-Эрдэнэ, Н.Содном нарт холбогдох давж заалдах шатны шүүх хуралдаанаар 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 520 дугаар захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцааж, прокурорын эсэргүүцлийг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

2. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 137 дугаар шийтгэх тогтоолтой, Х.Отгончимэг нарт холбогдох, эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн хүлээн авч хянан хэлэлцэв.

  • Илтгэгч шүүгч: С.Уранчимэг
  • Шийдвэрлэсэн байдал: Х.Отгончимэг нарт холбогдох давж заалдах шатны шүүх хуралдаанаар 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 137 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэжээ.

3. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дүгээр сарын 08-ны өдрийн 152 дугаар шийтгэх тогтоолтой, Ч.Батчулуунд холбогдох, эрүүгийн хэргийг шүүгдэгч Ч.Батчулууны давж заалдах гомдлыг хүлээн авч хянан хэлэлцэв.

  • Илтгэгч шүүгч: С.Уранчимэг
  • Шийдвэрлэсэн байдал: Ч.Батчулуунд холбогдох давж заалдах шатны шүүх хуралдаанаар 2021 оны 06 дүгээр сарын 08-ны өдрийн 152 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Өршөөлийн тухай хуульд хамруулж шийдвэрлэжээ.

4. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 165 дугаар шийтгэх тогтоолтой, С.Жаргалсайханд холбогдох, эрүүгийн хэргийг шүүгдэгч С.Жаргалсайханы давж заалдах гомдлыг үндэслэн хянан хэлэлцэв.

  • Илтгэгч Ерөнхий шүүгч: З.Хосбаяр
  • Шийдвэрлэсэн байдал: С.Жаргалсайханд холбогдох давж заалдах шатны шүүх хуралдаанаар 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 165 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Өршөөлийн тухай хуульд хамруулж шийдвэрлэжээ.

 

 

Орхон аймаг дахь Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх

 

 

 

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00