Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээр 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хянан хэлэлцэгдсэн шүүх хуралдааны тойм

 

2021.08.26-ны өдөр                                                                                           Баян-Өндөр сум

 

1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 142/ШШ2021/00534 дугаар шийдвэртэй, Н.Нямсүрэнгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Сугар-Эрдэнэ, А.Болдбаатар нарт холбогдох “Зээлийн гэрээний үүрэгт 31.500.000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийн нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Ононбаярын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг нь хангаж, үлдэх хэсгийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 142/ШШ2021/00535 дугаар шийдвэртэй, З.Хэнзээгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Лхамаасүрэн, Л.Сумъяабазар нарт холбогдох “Зээлийн гэрээний үүрэгт 44.000.000 төгрөг гаргуулах тухай”  тухай иргэний хэргийн нэхэмжлэгч З.Хэнзээгийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, “...Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.1.-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг нь хангаж, үлдэх хэсгийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчдын талаарх мэдээлэл          

       

Давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэсэн нийт хэргийн тоо

ДЗШ-ны журмаар хэргийг нь шийдвэрлэхэд оролцсон хэргийн оролцогчдын тоо

ДЗШ-ны шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргасан хүний тоо

ДЗШ-ны шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргаагүй хүний тоо

Нүүдэллэн ажилласан эсэх

2

4

2

2             

 

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх

 

 

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00