Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээр 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хянан хэлэлцэгдсэн шүүх хуралдааны тойм

 

2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр                                                                     Баян-Өндөр сум

 

1. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 142/ШШ2021/00942 дугаар шийдвэртэй, М.Нямсүрэнгийн нэхэмжлэлтэй, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т холбогдох, “Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-н 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Б/933 дугаартай тушаалыг хүчингүй болгож, хариуцагчаас баталсан хүчин төгөлдөр хуваарийн дагуу Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-н барилга засварын цехийн хүний нөөцийн мэргэжилтнээр томилсон тушаал гаргахыг даалгах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Намнансүрэнгийн гаргасан хүсэлтийн дагуу 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 09 цаг 30 минутаар хойшлуулж шийдвэрлэсэн.

2. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 142/ШШ2021/01066 дугаар шийдвэртэй, Д.Баяржаргалын нэхэмжлэлтэй, Д.Ууганбаярт холбогдох, “Д.Баяржаргалын нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Ууганбаяр нарт холбогдох “Газар чөлөөлүүлэх” тухай үндсэн нэхэмжлэлтэй, “Хашаагаа зөөж барьсан зардал 3.911.500 төгрөг гаргуулах” тухай сөрөг нэхэмжлэлтэй” иргэний хэргийг хариуцагч Д.Ууганбаяр, түүний өмгөөлөгч А.Төмөрчулуун нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

3. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 142/ШШ2021/01078 дугаар шийдвэртэй, Х.Цогтгэрэлийн нэхэмжлэлтэй, Б.Даваадалайд холбогдох, “Гэм хорын хохирол 4.279.000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хариуцагч Б.Даваадалайн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчдын талаарх мэдээлэл

Давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэсэн нийт хэргийн тоо

ДЗШ-ны журмаар хэргийг нь шийдвэрлэхэд оролцсон оролцогчдын тоо

ДЗШ-ны шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргасан хүний тоо

ДЗШ-ны шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргаагүй хүний тоо

Нүүдэллэн ажилласан эсэх

2

3

0

9

0

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх

 

 

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00