Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 2022 оны 02 дүгээр сарын 18-ны өдрүүдэд шийдвэрлэсэн хэргийн тойм

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны

02 дугаар сарын 14-ний өдрөөс 2022 оны 02 дүгээр сарын 18-ны

өдрүүдэд шийдвэрлэсэн хэргийн тойм

 

Нэг. 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 09 цаг 30 минутаас:

 

Нэхэмжлэгч “Мөнх тэнгэрийн ташуур” ХХК-ийн Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Энхмаа, Ч.Цэрэндорж нарт холбогдуулан гаргасан “Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын Улсын байцаагчдын 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн №НА-20210000034 дугаар бүхий Нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэрэг           

Илтгэгч шүүгч Д.Сарангэрэл

Шийдвэрлэсэн байдал:

            Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 82 дугаар зүйлийн 82.1, 82.1.1, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 15 дугаар зүйлийн 15.1.2, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5, 14.5, 14.6.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Мөнх тэнгэрийн ташуур” ХХК-ийн Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Энхмаа, Ч.Цэрэндорж нарт холбогдуулан гаргасан “Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын Улсын байцаагчдын 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн №НА-20210000034 дугаар бүхий Нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Нэг. 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 14 цаг 30 минутаас:

Нэхэмжлэгч Д.Халтарын Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг дарга, Баянбулаг багийн иргэдийн Нийтийн Хуралд тус тус холбогдуулан гаргасан “Баян-Өндөр сумын Засаг дарга Б.Баасансүрэнгээр Д.Халтарыг Баянбулаг багийн Засаг даргаар томилохыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэрэг

Илтгэгч Ерөнхий шүүгч Б.Болормаа

Шийдвэрлэсэн байдал:

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6.3 /2006 он/ дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Д.Халтарын “Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг дарга Б.Баасансүрэнгээр Д.Халтарыг Баянбулаг багийн Засаг даргаар томилохыг даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

 

 

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00