Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрүүдэд шийдвэрлэсэн хэргийн тойм

 

Нэг. 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 14 цаг 00 минутаас:

Нэхэмжлэгч “Баяндаш хайрхан” ХХК-ийн Булган аймгийн Булган сумын Засаг дарга, Булган сумын Засаг даргын дэргэдэх Хөдөө аж ахуйн тасгийн дарга, Булган сумын Засаг даргын Тамгын газар болон Тамгын газрын дарга нарт холбогдуулан гаргасан “1. Булган аймгийн Булган сумын Засаг дарга баталж, Булган сумын Засаг даргын Тамгын газар болон “Баяндаш хайрхан” ХХК-ийн хооронд 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан “Мах нийлүүлэх, борлуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны гэрээ”-г илт хууль бус болохыг тогтоолгох, тус гэрээг хэрэгжүүлсэний улмаас учирсан хохирол 24.314.600 төгрөг,

2. “Булган сумын Засаг даргын орлогч баталж, Булган сумын Засаг даргын Тамгын газар болон  “Баяндаш хайрхан” ХХК-ийн хооронд 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан “Мал, мах бэлтгэх, хадгалах, борлуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэх хамтын ажиллагааг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны гэрээ”-г илт хууль бус болохыг тогтоолгох, тус гэрээг хэрэгжүүлсний улмаас хохирсон хохирол 24.314.600 төгрөг,

3. “Булган сумын Засаг даргын Тамгын газрын дарга баталж, Булган сумын Засаг даргын Тамгын газар болон “Баяндаш хайрхан” ХХК-ийн хооронд 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан “Мал, мах бэлтгэх, хадгалах, борлуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэх хамтын ажиллагааг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны гэрээ”-г илт хууль бус болохыг тогтоолгож, гэрээг хэрэгжүүлсний улмаас хохирсон хохирол 24.314.600 төгрөг,

4. “Булган аймгийн Булган сумын Засаг даргын Тамгын газрын дарга баталж, Булган сумын Засаг даргын дэргэдэх Хөдөө аж ахуйн тасгийн дарга болон “Баяндаш хайрхан” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 01 дугаартай “Мал, мах бэлтгэх, хадгалах, борлуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны гэрээ”-г илт хууль бус болохыг тогтоолгож, тус гэрээг хэрэгжүүлсний улмаас учирсан хохирол 24.314.600 төгрөг, нийт 97.258.400 төгрөгийг Булган сумын Засаг даргын Тамгын газраас тус тус гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэрэг

Илтгэгч шүүгч Д.Сарангэрэл

Шийдвэрлэсэн байдал:

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.3 дахь хэсэгт заасныг баримтлан “Баяндаш хайрхан” ХХК-ийн нэхэмжлэлтэй Булган аймгийн Булган сумын Засаг дарга, Булган сумын Засаг даргын дэргэдэх Хөдөө аж ахуйн тасгийн дарга, Булган сумын Засаг даргын Тамгын газар болон Тамгын газрын дарга нарт тус тус холбогдох захиргааны хэргийн хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 11 цаг 00 минут хүртэл хойшлуулсан.

 

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00