Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээр 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хянан хэлэлцэгдсэн шүүх хуралдааны тойм

 

2021 оны 03 дугаар сарын 07-ны өдөр                                                              Баян-Өндөр сум

1. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 142/ШШ2021/01227 дугаар шийдвэртэй, Цогзол финанс ХХК-н нэхэмжлэлтэй, хариуцагч Хоёрзул-Мөнх ХХК-д холбогдох, “Зээлийн гэрээний төлбөр 129.499.314 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах” тухай үндсэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Жамъян, хариуцагчийн өмгөөлөгч М.Ганзориг нарын гаргасан хүсэлтийн дагуу 2022 оны 03 дугаар сарын 24-ны өдрийн 10 цаг 00 минутаар хойшлуулж шийдвэрлэсэн.

2. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 142/ШШ2021/00030 дугаар шийдвэртэй, Х.Чин-Итгэлтийн нэхэмжлэлтэй, Т.Бүрнээбаатарт холбогдох, “Машины кропны үнэ 2.700.000 төгрөг, чиргүүл болон бусад зардал 1.770.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хариуцагчийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

3. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 142/ШШ2021/00018 дугаар шийдвэртэй, Төрийн банк ХХК-н нэхэмжлэлтэй, Д.Болдод холбогдох, “зээлийн гэрээг цуцлах, 21.503.317 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хариуцагч Д.Болд, хариуцагчийн өмгөөлөгч Х.Оюунбат нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчдын талаарх мэдээлэл

Давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэсэн нийт хэргийн тоо

ДЗШ-ны журмаар хэргийг нь шийдвэрлэхэд оролцсон оролцогчдын тоо

ДЗШ-ны шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргасан хүний тоо

ДЗШ-ны шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргаагүй хүний тоо

Нүүдэллэн ажилласан эсэх

2

9

0

11

0

                

                Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх

 

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00