Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны тойм 2022.03.02-ны өдөр

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн

шүүх хуралдааны тойм

 

    1. 2022.03.02                                                                                               Баян-Өндөр сум

 

  1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 305 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгч Г.Ариунгэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Энхтуяа нарын давж заалдах гомдлыг үндэслэн хүлээн авч хянан хэлэлцэв.
  • Илтгэгч шүүгч: С.Уранчимэг
  • Шийдвэрлэсэн байдал: Г.Ариунгэрэлд холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар  2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 305 дугаар шийтгэх тогтоолтой хэрэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Энхтуяагийн шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлтийг хүлээн авч 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 11:00 цаг хүртэл хойшлуулж шийдвэрлэжээ.
  1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгч Д.Батсайхан, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг нарын давж заалдах гомдлыг үндэслэн хүлээн авч хянан хэлэлцэв.
  • Илтгэгч шүүгч: С.Цэцэгмаа
  • Шийдвэрлэсэн байдал: Д.Бат-Эрдэнэ, Б.Жаргалсайхан нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 20 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр Орхон аймгийн прокурорын газарт буцааж, шүүгдэгч Д.Батсайхан, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг нарын давж заалдах  гомдлыг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэжээ.
  1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 108 дугаартай шийтгэвэрийг эс зөвшөөрсөн зөрчилд холбогдогч Л.Ганхуягийн давж заалдах гомдлыг үндэслэн хүлээн авч хянан хэлэлцэв.
  • Илтгэгч шүүгч: С.Уранчимэг
  • Шийдвэрлэсэн байдал: Л.Ганхуягт холбогдох зөрчлийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 108 дугаар шийтгэвэрийг хэвээр үлдээж, зөрчилд холбогдогч Л.Ганхуягийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
  1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 22 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгч Ж.Бүрэнбатын давж заалдах гомдлыг үндэслэн хүлээн авч хянан хэлэлцэв.
  • Илтгэгч шүүгч: С.Уранчимэг
  • Шийдвэрлэсэн байдал: Ж.Бүрэнбатад холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 22 дугаар шийтгэх тогтоолтой эрүүгийн хэрэгт шүүгдэгч Ж.Бүрэнбатын өмгөөлөгч авах тухай хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдааныг 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 08:30 цаг хүртэл хойшлуулж шийдвэрлэжээ.
  1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 54 дугаартай шийтгэвэртэй зөрчлийн хэрэгт зөрчилд холбогдогчийн өмгөөлөгч О.Сарантуулын давж заалдах гомдлыг үндэслэн хүлээн авч хянан хэлэлцэв.
  • Илтгэгч шүүгч: С.Уранчимэг
  • Шийдвэрлэсэн байдал: Л.Эрдэнэзоригт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 54 дугаар шийтгэвэртэй зөрчлийн хэрэгт зөрчлийн холбогдогч О.Сарантуулын шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдааныг 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 09:30 хүртэл хойшлуулж шийдвэрлэжээ.

 

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх

 

 

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00