Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны тойм 2022.03.16

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн

шүүх хуралдааны тойм

 

    1. 2022.03.16                                                                                           Баян-Өндөр сум

 

  1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 292 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхцэцэг, Х.Оюунбат нарын давж заалдах гомдол, прокурорын эсэргүүцлийг үндэслэн хүлээн авч хянан хэлэлцэв.
  • Илтгэгч шүүгч: С.Цэцэгмаа
  • Шийдвэрлэсэн байдал: М.Энхсанаа, М.Батнягт нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 292 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхцэцэг, Х.Оюунбат нарын давж заалдах гомдлыг хүлээн авч, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
  1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 305 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгч Г.Ариунгэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Энхтуяа нарын давж заалдах гомдлыг үндэслэн хүлээн авч хянан хэлэлцэв.
  • Илтгэгч шүүгч: С.Уранчимэг
  • Шийдвэрлэсэн байдал: Г.Ариунгэрэлд холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 305 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцааж, шүүгдэгч Г.Ариунгэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Энхтуяа нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
  1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 279 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгч Б.Сэнгэдорж, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг, шүүгдэгч Н.Лхагвасүрэн, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, Б.Даваажав, Н.Золжаргал нарын давж заалдах гомдлыг үндэслэн хүлээн авч хянан хэлэлцэв.
  • Илтгэгч шүүгч: С.Цэцэгмаа
  • Шийдвэрлэсэн байдал: Н.Лхагвасүрэн нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 279 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, Б.Даваажав, Н.Золжаргал нарын давж заалдах гомдлыг хүлээн авч, шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг нарын давж заалдах гомдлыг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэжээ.

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх

 

 

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00