Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээр 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцэгдсэн шүүх хуралдааны тойм

 

2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр                                                                       Баян-Өндөр сум                                                                                                                                                                                            

1. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 142/ШШ2021/01167 дугаар шийдвэртэй, Д.Эрдэнтуяагийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Ганзоригт холбогдох, “Эд хөрөнгөнд учруулсан гэм хорын хохирол 8.000.000 төгрөг гаргуулах” тухай үндсэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Номонгэрэлт, хариуцагч Д.Ганзориг нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

2. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 142/ШШ2021/00015 дугаар шийдвэртэй, Монгол даатгал ХХК-н нэхэмжлэлтэй, Д.Баярмагнайд холбогдох, “Гэм хорын хохирол 30.439.862 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Дэлгэрсайхан, Ө.Оргил нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5. дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

3. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 142/ШШ2021/01286 дугаар шийдвэртэй, Р.Хоролгаравын нэхэмжлэлтэй, О.Хишигжаргалд холбогдох, “Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нансалмаагийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн.

4. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 142/ШШ2021/01232 дугаар шийдвэртэй, Л.Нарантуяагийн нэхэмжлэлтэй, Д.Дулмаад холбогдох, “Эмнэлгийн зориулалттай ажлын байрны түрээсийн төлбөр, алдангийн хамт 50.250.000 төгрөг, хэрэглээний төлбөр, шүүх хуралдаанд ирсэн зардал 1.458.515 төгрөг нийт 51.708.515 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, “Засан сайжруулалт болон салгаж үл болох хөрөнгийн зардалд 50.250.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Д.Дулмаагийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчдын талаарх мэдээлэл

Давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэсэн нийт хэргийн тоо

ДЗШ-ны журмаар хэргийг нь шийдвэрлэхэд оролцсон оролцогчдын тоо

ДЗШ-ны шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргасан хүний тоо

ДЗШ-ны шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргаагүй хүний тоо

Нүүдэллэн ажилласан эсэх

4

16

0

19

0

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00