Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээр 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хянан хэлэлцэгдсэн шүүх хуралдааны тойм

 

2021 оны 03 дугаар сарын 21-ний өдөр                                                                        Баян-Өндөр сум

1. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 142/ШШ2021/01226 дугаар шийдвэртэй, Голден роуд транс ХХК-н нэхэмжлэлтэй, хариуцагч Асгат өргөө ХХК-нд холбогдох, “Ажил гүйцэтгэх гэрээний ажлын хөлс 46.650.000 төгрөг гаргуулах” тухай үндсэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч Р.Цэрэнхандын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн.

2. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 142/ШШ2021/00128 дугаар шийдвэртэй, Ж.Сайнбаярын нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Даваанямд холбогдох “Зээлийн гэрээний үүрэг нийт 2.568.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг нэхэмжлэгч Ж.Сайнбаяр давж заалдсан гомдлыг үндэслэн хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

3. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 142/ШШ2021/01313 дугаар шийдвэртэй, Инвескор ББСБ-н нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Хонгорзул, Б.Буянцогт нарт холбогдох “Зээлийн гэрээний үүрэгт 97.925.325.71 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах” тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаагийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167.1.1. дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

4. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 142/ШШ2021/00117 дугаар шийдвэртэй, Х.Цогтгэрэлийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Даваадалай нарт холбогдох “Гэм хорын хохирол 4.279.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхбаярын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167.1.1. дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

5. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 142/ШШ2021/00357 дугаар шийдвэртэй, Орхон аймаг дахь Цагдаагийн газарын хүсэлттэй, Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Э.Батжаргалд холбогдох “Э.Батжаргалыг албадан эмчилгээнд явуулах” тухай бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Э.Батжаргалын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167.1.1. дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

6. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 142/ШШ2021/00375 дугаар шийдвэртэй, Орхон аймаг дахь Цагдаагийн газарын хүсэлттэй, Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц.Бөх-Очирт холбогдох “Ц.Бөх-Очирыг албадан эмчилгээнд явуулах” тухай бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц.Бөх-Очирын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167.1.1. дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчдын талаарх мэдээлэл

Давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэсэн нийт хэргийн тоо

ДЗШ-ны журмаар хэргийг нь шийдвэрлэхэд оролцсон оролцогчдын тоо

ДЗШ-ны шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргасан хүний тоо

ДЗШ-ны шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргаагүй хүний тоо

Нүүдэллэн ажилласан эсэх

6

13

2

19

0

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00