Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээр 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хянан хэлэлцэгдсэн шүүх хуралдааны тойм

 

2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр                                                                        Баян-Өндөр сум

1. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 142/ШШ2021/01227 дугаар шийдвэртэй, Цогзол финанс ББСБ ХХК-н нэхэмжлэлтэй, хариуцагч Хоёрмөнх зул ХХК-н холбогдох “Зээлийн гэрээний төлбөр 129.499.314 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах” тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгч Н.Мөнхтуяа, хариуцагчийн өмгөөлөгч М.Ганзориг нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн.

2. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 142/ШШ2021/01296 дугаар шийдвэртэй, С.Эрдэнэбаярын нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.Нарантунгалагт холбогдох “Хамтын амьдралтай байснаа тогтоолгох, Ж.Нарантунгалагаас өвлийн куртка, гутал, 2 ширхэг пүүз, өмд, 4-5 ширхэг подволк, 5 ширхэг цамц болон ком багаж, 2 ширхэг данхраад, машины толь, тэмдэглэлийн дэвтэр, хөнжил гудас, цүнхтэй хувцас зэргийг гаргуулах, 25.000.000 төгрөгийг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Нямцэрэнгийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн.

3. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 142/ШШ2021/000144 дугаар шийдвэртэй, Бэрс финанс ББСБ ХХК-н нэхэмжлэлтэй, хариуцагч Хоёрзул мөнх ХХК-д холбогдох “Зээлийн гэрээний үүрэгт 23.160.280 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаагийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

4. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 142/ШШ2021/000103 дугаар шийдвэртэй, Д.Батжаргалын нэхэмжлэлтэй “Цагаатгалын нөхөн олговор 81.000.000 төгрөг гаргуулах, ээж Н.Жүгдэрийн Эрдэнэс бондын мөнгө, дансны үлдэгдэл мөнгийг өвлөх эрхтэй болохыг тогтоолгох” тухай иргэний хэргийг прокурор Л.Энхтайваны гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5. дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчдын талаарх мэдээлэл

Давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэсэн нийт хэргийн тоо

ДЗШ-ны журмаар хэргийг нь шийдвэрлэхэд оролцсон оролцогчдын тоо

ДЗШ-ны шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргасан хүний тоо

ДЗШ-ны шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргаагүй хүний тоо

Нүүдэллэн ажилласан эсэх

4

9

1

13

0

                 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00