Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

“Хуульчийн про боно” өдөрлөг болно.

Монголын Хуульчдын холбоо, Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлсэн хорооноос жил бүрийн тавдугаар сарын 01-ний өдөр "Хуульчийн про боно өдөр" өдөрлөг болгон зохион байгуулдаг уламжлалтай.
Энэ жилийн хувьд “Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь Та бидний үүрэг” сэдвийн хүрээнд зохион байгуулж, 2022 оны 05 дугаар сарын 01-ний 10.00-16.00 цагийн хооронд Амарын талбайд иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө, мэдээлэл өгч үйлчлэх юм.
Тус “Хуульчийн про боно” өдөрлөгт Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх, Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх шүүх, Орхон аймаг дахь шүүхийн тамгын газар тус тус оролцож, иргэдэд шүүхийн үйлчилгээтэй холбоотой зөвлөгөө, мэдээлэл өгөх гэж байна.
Иргэд Та бүхэн 2022 оны тавдугаар сарын 01-ний өдөр хууль зүйн үнэ төлбөргүй мэдээлэл авахаас гадна шүүхийн эвлэрүүлэн зуучлагч нартай уулзаж эвлэрлийн гэрээгээ байгуулах боломжтой юм.

Хэрэгцээт веб линк