Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрүүдэд шийдвэрлэсэн хэргийн тойм

 

Нэг. 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 15 цаг 00 минутаас:

Нэхэмжлэгч “Меса инженеринг” ХХК-ийн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазар, тендерийн Үнэлгээний хороонд тус тус холбогдуулан гаргасан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн ДҮ112-12/271 тоот Мэдэгдэл хүргүүлэх тухай актыг хүчингүй болгох, Тендерт оролцогчийн тендерийн баримт бичиг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан бүх нөхцлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер болохыг тогтоож, захиалагч гэрээ байгуулах эрх олгохоор даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэрэг            

Илтгэгч шүүгч Б.Болормаа     

Шийдвэрлэсэн байдал:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсэгт заасныг баримтлан “Меса инженеринг” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазар, тендерийн Үнэлгээний хороонд тус тус холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 14 цаг 30 минут хүртэл хойшлуулсан.

 

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00