Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрүүдэд шийдвэрлэсэн хэргийн тойм

 

Нэг. 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 09 цаг 00 минутаас:

Нэхэмжлэгч “Сан форте” ХХК-ийн Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Буяндэлгэр, С.Хишигбаяр нарт холбогдуулан гаргасан Татварын улсын байцаагчийн 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн НА-20210000026 тоот нөхөн ногдуулалтын актын зарим хэсэг буюу 2 дахь хэсгийг хүчингүй болгож, төлбөр тогтоосон нөхөн ногдуулалтын актын төлбөрийн хэмжээг 15,388,576.28 төгрөг болгон бууруулж алданги 10 хувиар тооцож, 1,538,857.62 төгрөг, нийтдээ 16,927,433.9 төгрөг болгож багасгах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэрэг           

Илтгэгч шүүгч П.Ууганцэцэг

Шийдвэрлэсэн байдал:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсэгт заасныг баримтлан “Сан форте” ХХК-ийн нэхэмжлэлтэй Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Буяндэлгэр, С.Хишигбаяр нарт холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 08 цаг 30 минут хүртэл хойшлуулсан.

 

Хоёр. 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 14 цаг 30 минутаас:

Нэхэмжлэгч “Меса инженеринг” ХХК-ийн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазар, тендерийн Үнэлгээний хороонд тус тус холбогдуулан гаргасан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн ДҮ112-12/271 тоот Мэдэгдэл хүргүүлэх тухай актыг хүчингүй болгох, Тендерт оролцогчийн тендерийн баримт бичиг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан бүх нөхцлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер болохыг тогтоож, захиалагч гэрээ байгуулах эрх олгохоор даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэрэг            

Илтгэгч шүүгч Б.Болормаа   

Шийдвэрлэсэн байдал:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Меса инженеринг” ХХК-ийн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, тендерийн Үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан “ Тендерийн Үнэлгээний хорооны 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 01/06-2919 дугаартай  дүгнэлтийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, тухайн шаардлагад холбогдох захиргааны хэргийн хэрэгсэхгүй болгож,

2. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.6,  27 дугаар зүйлийн 27.4, 28 дугаар зүйлийн 28.1, 29 дүгээр зүйлийн 29.1, 30 дугаар зүйлийн 30.1.1, 46 дугаар зүйлийн 46.2.2, 47 дугаар зүйлийн 47.2.2 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч “Меса инженеринг” ХХК-ийн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, тендерийн Үнэлгээний  хороонд холбогдуулан  гаргасан хоорондын “Тендерийн Үнэлгээний хорооны 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 01/21-2919 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгох”, “Хүчний трансформатор" нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭҮТӨҮГ/202102919 дугаартай тендерийн Үнэлгээний хороонд “Меса инженеринг” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгөхийг даалгах акт гаргуулах”, ““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн ДҮ112-12/271 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” актыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэсэн.

 

Гурав. 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 14 цаг 30 минутаас:

Нэхэмжлэгч “Их довьт толгод” ХХК-ийн Орхон аймгийн Жаргалант сумын Засаг дарга, сумын Засаг даргын орлогч нарт холбогдуулан гаргасан Орхон аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн А/22 дугаартай “Газар эзэмшүүлэх шийдвэр хүчингүй болгох тухай” захирамжийг хүчингүй болгуулж, сумын Засаг дарга болон Засаг даргын орлогч нарын газар эзэмших эрхээ хэрэгжүүлж газраа зориулалтын дагуу ашиглах эрхээ хэрэгжүүлэх, газрын төлбөрийг гэрээнд заасны дагуу төлөх үүргээ биелүүлэхэд саад болж буй үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоолгохшаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэрэг  

Илтгэгч шүүгч П.Ууганцэцэг    

Шийдвэрлэсэн байдал:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсэгт заасныг баримтлан “Их довьт толгод” ХХК-ийн нэхэмжлэлтэй Орхон аймгийн Жаргалант сумын Засаг дарга, сумын Засаг даргын орлогч Л.Учрал нарт холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 15 цаг 00 минут хүртэл хойшлуулсан

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00