Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

ШҮҮХ ХУРАЛДААНЫ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НАРЫН АЖЛЫН БАЙРАН ДАХЬ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

                                                

    Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүхийн захиргааны хүний нөөцийн газраас 2022 оны 03 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нарт зориулсан мэргэшүүлэх сургалтыг зохион байгуулсан бөгөөд тус сургалтад тус шүүхийн тамгын газрын үйлчилгээний хэлтсийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Буджав оролцсон юм. 

Уг сургалтаар мэдэж авсан мэдлэг чадварын хүрээнд сургалтад оролцоогүй бусад шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нарт “Шүүх хуралдааны бэлтгэл хангах, тэмдэглэл хөтлөх, албан хэрэг хөтлөлт, шүүхийн захиргааны ажилтны ёс зүй, жендер ба хүний эрх, төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалтад бэлдэх,  төрийн албаны хууль, хөдөлмөрийн эрх зүйн харилцаа” зэрэг сэдвээр сургалт орлоо.

Сургалтад тус шүүхийн тамгын газрын шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар хамрагдлаа.

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00