Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

“ХУУЛЬЧИЙН ПРО БОНО” ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

    

          Монголын Хуульчдын холбоо, Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлсэн хорооноос жил бүрийн тавдугаар сарын 01-ний өдөр "Хуульчийн про боно өдөр" өдөрлөг болгон зохион байгуулдаг уламжлалтай.

        Энэ жилийн хувьд “Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь Та бидний үүрэг” сэдвийн хүрээнд 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 10.00-16.00 цагийн хооронд Амарын талбайд зохион байгуулагдаж Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх, Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар тус тус оролцлоо.

Тус өдөлөгөөр Орхон аймаг дахь шүүхүүдийн үйл ажиллагааны талаар 30 иргэнд танилцуулж, 20 иргэнд шаардлагатай хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл өгч үйлчиллээ.

 

Хэрэгцээт веб линк