Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

 

       Орхон аймаг дахь шүүхийн тамгын газраас Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид, Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 437 дугаар хорих ангидтай хамтран “Иргэний хэргийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны бодит биелэлтийг нэмэгдүүлэх, хуулийг нэг мөр үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх нь” хамтарсан уулзалт зөвлөгөөнийг 2022 оны 04 дүгээр сарын 29-ны өдөр зохион байгууллаа.

Зөвлөгөөнөөр Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны 2019-2021 оны ажлын үзүүлэлтийг танилцуулж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны бодит биелэлтийг нэмэгдүүлэх, хуулийг нэг мөр үйл ажиллагаандаа хэрэгжүүлэхэд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад гарч буй хүндрэл бэрхшээл, шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 20 дугаар зүйлд заасан гүйцэтгэх баримт бичгийн агуулга, түүнд тавигдах шаардлага хангасан гүйцэтгэх баримт бичгийг хүргүүлэх, түүнд хяналт тавих талаар харилцан санал солилцож шийдвэрлэх арга замын талаар харилцан зөвшилцлөө.

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00