Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрүүдэд шийдвэрлэсэн хэргийн тойм

 

Нэг. 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 08 цаг 30 минутаас:

 

Нэхэмжлэгч “Сан форте” ХХК-ийн Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Буяндэлгэр, С.Хишигбаяр нарт холбогдуулан гаргасан Татварын улсын байцаагчийн 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн НА-20210000026 тоот нөхөн ногдуулалтын актын зарим хэсэг буюу 2 дахь хэсгийг хүчингүй болгож, төлбөр тогтоосон нөхөн ногдуулалтын актын төлбөрийн хэмжээг 15,388,576.28 төгрөг болгон бууруулж алданги 10 хувиар тооцож, 1,538,857.62 төгрөг, нийтдээ 16,927,433.9 төгрөг болгож багасгах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэрэг           

Илтгэгч шүүгч П.Ууганцэцэг

        

Шийдвэрлэсэн байдал:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх заалтыг баримтлан “Сан форте” ХХК-ийн Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарт холбогдуулан гаргасан  “Татварын улсын байцаагчийн 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн НА-20210000026 тоот нөхөн ногдуулалтын актын зарим хэсэг буюу 2 дахь хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, уг шаардлагад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож,

2. Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйл, Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2, 41.4,  42 дугаар зүйлийн 42.1, 79 дүгээр зүйлийн 79.1, 79.4.3, Зөрчлийн тухай хууль /2017-05-11/-ийн 11.19 дүгээр зүйлийн 3, Татварын ерөнхий хууль /2008-05-20 өдрийн хуулийн 2015-12-04 өдрийн өөрчлөлт/-ийн 74 дүгээр зүйлийн 74.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 6 дугаар зүйлийн 6.1, 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтуудыг баримтлан “Сан форте” ХХК-ийн Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарт холбогдуулан гаргасан “Төлбөр тогтоосон Татварын улсын байцаагчийн 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн НА-20210000026 тоот нөхөн ногдуулалтын актын төлбөрийн хэмжээг 15,388,576.28 төгрөг болгон бууруулж, алданги 10 хувиар тооцож, 1,538,857.62 төгрөг, нийтдээ 16,927,433.9 төгрөг болгож багасгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэсэн.

 

Хоёр. 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 15 цаг 00 минутаас:

 

Нэхэмжлэгч “Их довьт толгод” ХХК-ийн Орхон аймгийн Жаргалант сумын Засаг дарга, сумын Засаг даргын орлогч нарт холбогдуулан гаргасан Орхон аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн А/22 дугаартай “Газар эзэмшүүлэх шийдвэр хүчингүй болгох тухай” захирамжийг хүчингүй болгуулж, сумын Засаг дарга болон Засаг даргын орлогч нарын газар эзэмших эрхээ хэрэгжүүлж газраа зориулалтын дагуу ашиглах эрхээ хэрэгжүүлэх, газрын төлбөрийг гэрээнд заасны дагуу төлөх үүргээ биелүүлэхэд саад болж буй үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоолгохшаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэрэг  

Илтгэгч шүүгч П.Ууганцэцэг

           

Шийдвэрлэсэн байдал:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсэгт заасныг баримтлан “Их довьт толгод” ХХК-ийн нэхэмжлэлтэй Орхон аймгийн Жаргалант сумын Засаг дарга, сумын Засаг даргын орлогч Л.Учрал нарт холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 08 цаг 30 минут хүртэл хойшлуулсан.

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00