Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны тойм

 

2022.05.04                                                                                                                        Баян-Өндөр сум

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 65 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгч Б.Мөнхдөлгөөний давж заалдах гомдлыг үндэслэн хүлээн авч хянан хэлэлцэв.

  • Илтгэгч шүүгч: С.Уранчимэг
  • Шийдвэрлэсэн байдал: Б.Мөнхдөлгөөнд холбогдох хэрэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд оролцох хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 08 цаг 30 минут хүртэл хойшлуулж шийдвэрлэжээ.

2.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Ганбаяр, Б.Батдорж нарын давж заалдах гомдлыг үндэслэн хүлээн авч хянан хэлэлцэв.

  • Илтгэгч шүүгч: З.Хосбаяр
  • Шийдвэрлэсэн байдал:  М.Ганзоригт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 50 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Ганбаяр, Б.Батдорж нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

3.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 63 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгч Ц.Мөнхцэцэг, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Намнансүрэн нарын давж заалдах гомдлыг үндэслэн хүлээн авч хянан хэлэлцэв.

  • Илтгэгч шүүгч: З.Хосбаяр
  • Шийдвэрлэсэн байдал: Ц.Мөнхцэцэгт холбогдох хэргийн шүүх хуралдааныг шүүгдэгч Ц.Мөнхцэцэгийн шүүх хуралдаанд ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч, шүүх хуралдааныг 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 08 цаг 30 минут хүртэл хойшлуулж шийдвэрлэжээ.

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00