Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны тойм

 

2022.05.11                                                                                                                        Баян-Өндөр сум

 

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 65 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгч Б.Мөнхдөлгөөний давж заалдах гомдлыг үндэслэн хүлээн авч хянан хэлэлцэв.

  • Илтгэгч шүүгч: С.Уранчимэг
  • Шийдвэрлэсэн байдал: Б.Мөнхдөлгөөнд холбогдох хэрэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд оролцох хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 10 цаг 30 минут хүртэл хойшлуулж шийдвэрлэжээ.

2.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 99 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгчийн өмгөөлөгч С.Батсайхан, хохирогч Ж.Батбаатар нарын давж заалдах гомдлыг үндэслэн хүлээн авч хянан хэлэлцэв.

  • Илтгэгч шүүгч: С.Цэцэгмаа
  • Шийдвэрлэсэн байдал:  Э.Мөнх-Оргил нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 99 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Батсайхан, хохирогч Ж.Батбаатар нарын давж заалдах гомдлыг хүлээн авч шийдвэрлэжээ.  

 

3.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 88 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгч Э.Түмэнбаяр, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Булгантамир, Б.Батдорж нарын давж заалдах гомдлыг үндэслэн хүлээн авч хянан хэлэлцэв.

  • Илтгэгч шүүгч: С.Цэцэгмаа
  • Шийдвэрлэсэн байдал: Э.Түмэнбаяр нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

4.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 103 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн прокурорын эсэргүүцлийг үндэслэн хүлээн авч хянан хэлэлцэв.

  • Илтгэгч шүүгч: З.Хосбаяр
  • Шийдвэрлэсэн байдал:  Д.Аюушид холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 103 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.  

 

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00