Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрүүдэд шийдвэрлэсэн хэргийн тойм

 

Нэг. 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 08 цаг 30 минутаас:

 

Нэхэмжлэгч “Их довьт толгод” ХХК-ийн Орхон аймгийн Жаргалант сумын Засаг дарга, сумын Засаг даргын орлогч нарт холбогдуулан гаргасан “Орхон аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн А/22 дугаартай “Газар эзэмшүүлэх шийдвэр хүчингүй болгох тухай” захирамжийг хүчингүй болгуулж, сумын Засаг дарга болон Засаг даргын орлогч нарын газар эзэмших эрхээ хэрэгжүүлж газраа зориулалтын дагуу ашиглах эрхээ хэрэгжүүлэх, газрын төлбөрийг гэрээнд заасны дагуу төлөх үүргээ биелүүлэхэд саад болж буй үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэрэг  

Илтгэгч шүүгч П.Ууганцэцэг

           

Шийдвэрлэсэн байдал:

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /2006-12-15/-ийн 29 дүгээр зүйлийн 29.3, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1, 48.3, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, 31 дүгээр зүйлийн 31.2, 31.3, 33 дугаар зүйлийн 33.1.2, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх заалтуудыг баримтлан нэхэмжлэгч “Их довьт толгод” ХХК-ийн Орхон аймгийн Жаргалант сумын Засаг дарга, Засаг даргын орлогч нарт холбогдуулан гаргасан “Орхон аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн А/22 дугаартай “Газар эзэмшүүлэх шийдвэр хүчингүй болгох тухай” захирамжийг хүчингүй болгуулж, сумын Засаг дарга болон Засаг даргын орлогч нарын газар эзэмших эрхээ хэрэгжүүлж газраа зориулалтын дагуу ашиглах эрхээ хэрэгжүүлэх, газрын төлбөрийг гэрээнд заасны дагуу төлөх үүргээ биелүүлэхэд саад болж буй үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00