Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрүүдэд шийдвэрлэсэн хэргийн тойм

 

 

Нэг. 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 08 цаг 30 минутаас:

Нэхэмжлэгч С.Батболд, О.Цэрэнлхам, Г.Урантуяа нарын Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Орхон аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 05 дугаар тогтоолын хавсралтын: “Хот төлөвлөлтийн шаардлага хангахгүй барилгажсан хэсгийн дахин төлөвлөн барилгажуулах газрын байршил Уурхайчин баг” гэсний Тамир зочид буудлын хашаанд байрлах С.Батболдын эзэмшлийн Уурхайчин баг Тамир зочид буудлын урд байрлах 18 мкв газар, үл хөдлөх хөрөнгө, О.Цэрэнлхам Уурхайчин баг Тамир зочид буудлын урд байрлах 18 м.кв газар үл хөдлөх хөрөнгө, Г.Урантуяа Уурхайчин баг Тамир зочид буудлын урд байрлах 36 м.кв газар, үл хөдлөх хөрөнгө байрлах талбайн орсон хэсгийг хүчингүй болгуулах”,

“Орхон аймгийн Засаг даргын С.Батболд, О.Цэрэнлхам, Г.Урантуяа нарын гражийн зориулалтаар эзэмшиж байгаа “газрыг нь хураан авч чөлөөлүүлэх ажлыг зохион байгуул” гэж Хот байгуулалт, барилга захиалагчийн алба ОНӨААТҮГ-ын мэргэжилтэн Ө.Должинжавт үүрэг болгосон ам шийдвэрийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн үндсэн шаардлага,

“Миний Уурхайчин баг Тамир зочид буудлын урд байрлах 18 мкв газрын эзэмших эрхийн хугацааг хуулийн дагуу 15 жилийн хугацаагаар сунгаж өгөхийг Орхон аймгийн Засаг даргад даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага бүхий  захиргааны хэрэг          

Илтгэгч шүүгч П.Ууганцэцэг

           

Шийдвэрлэсэн байдал:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 57 дугаар зүйлийн 57.1, 57.2, 96 дугаар зүйлийн 96.1, 96.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан С.Батболд, О.Цэрэнлхам, Г.Урантуяа нарын  нэхэмжлэлтэй Орхон аймгийн Засаг даргад холбогдох “О.Цэрэнлхамын Уурхайчин баг Тамир зочид буудлын урд байрлах 18 мкв газрын эзэмших эрхийн хугацааг хуулийн дагуу 15 жилийн хугацаагаар сунгаж өгөхийг Орхон аймгийн Засаг даргад даалгах, Сангидоржийн Батболд, Оюунбатын Цэрэнлхам, Гомбын Урантуяа нарын эзэмшлийн газарт дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжиж газар чөлөөлүүлэх тохиолдолд хууль тогтоомжид заасан үндэслэл журмын дагуу газар, үл хөдлөх хөрөнгийн эзэмшигч, өмчлөгч болох Сангидоржийн Батболд, Оюунбатын Цэрэнлхам, Гомбын Урантуяа нар болон төсөл хэрэгжүүлэгчтэй Гурван талт гэрээ байгуулахыг аймгийн Засаг даргад даалгах“ нэхэмжлэлийн шаардлагатай  захиргааны хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 14 цаг 30 минут хүртэл хойшлуулсан.

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00