Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

ТЭМДЭГТИЙН ХУРААМЖ ТӨЛӨХ КОД АВАХ ЗААВАР

 

Иргэн болон хуулийн этгээд нэхэмжлэл, өргөдөл, гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийг дараах байдлаар төлнө.

  1. https://itax.mta.mn/home гэсэн Татварын хэлтсийн цахим хуудас руу нэвтрэн орж, Төлбөрийн даалгавар үүсгэх гэсэн хэсгийг сонгоно.
  2. Татвар төлөгчийн регистрийн дугаар гэсэн хэсэгт нэхэмжлэгч иргэн, хуулийн этгээдийн регистрийн дугаар байна.
  3. Татварын төрөл гэсэн хэсгээс Улсын тэмдэгтийн хураамж гэснийг сонгоно.
  4. Төлбөр хураамжийн төрөл гэсэн хэсэгт ШҮҮХ гэснийг сонгоно.
  5. Төрлийн задаргаа гэсэн хэсэгт 70 200 төгрөг тушаах тохиолдолд эхний сонголтыг өөр мөнгөн дүн тушаах бол Бусад гэсэн хэсгийг сонгоно.
  6. Аймаг/дүүрэг гэсэн хэсэгт Орхон аймаг гэснийг сонгоно.
  7. Сум/хороо гэсэн хэсэгт Аймгийн төвлөрсөн-ийг сонгоно.
  8. Хүлээн авагч байгууллага гэсэн хэсэгт Шүүх гэснийг сонгоно.
  9. Төлөх дүн дээр тушаах мөнгөн дүнгээ бичнэ.
  10.  Утас гэсэн хэсэгт: Нэхэмжлэл, өргөдөл гомдол гаргаж байгаа иргэн, хуулийн этгээдийн утасны дугаар байна.
  11.  I’m not a robot гэсэн хэсгийг чагтлаад Үүсгэх гэсэн хэсгийг сонгоно. Ингэснээр доор 13 оронтой код гарч ирнэ. Уг кодоор тэмдэгтийн хураамжийг Хаан, Хас, Голомт, Төрийн болон Худалдаа хөгжлийн банкны аль нэгийг сонгон тушаах боломжтой. Дансны дугаар шаардлагагүй, 13 орон бүхий кодоор тушаахыг анхаарна уу.

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00