Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээр 2022 оны 12 дугаар сарын 08-ний өдөр хянан хэлэлцэгдсэн шүүх хуралдааны тойм

 

2022 оны 12 сарын 08-ний өдөр                                                                                   Баян-Өндөр сум

1. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 142/ШШ2021/01336 дугаар шийдвэртэй, “Гялс төгрөг” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Мөнгөнцэцэгт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 9.150.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, 2019 оны 08 дугаар сарын 30-ны ЗГ/4185, 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн ЗГ/2852, 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн ЗГ/2572 дугаартай зээлийн шугаман гэрээнүүдийг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баянжаргал, Э.Отгонбилэг нарын давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, 2022 оны 12 дүгээр сарын 15-ны өдрийн 09 цаг 00 минут хүртэл хойшлуулж шийдвэрлэсэн.

2. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 142/ШШ2021/01313 дугаар шийдвэртэй, хүсэлт гаргагч Б.Бадамцэцэгийн нэхэмжлэлтэй, талийгаач Ж.Шагдарын хүүхэд буюу садан төрлийн холбоотой болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг бие даасан шаардлага гараагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгч Э.Хашчулууны гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5. дах хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэсэн.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчдын талаарх мэдээлэл

Давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэсэн нийт хэргийн тоо

ДЗШ-ны журмаар хэргийг нь шийдвэрлэхэд оролцсон оролцогчдын тоо

ДЗШ-ны шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргасан хүний тоо

ДЗШ-ны шүүх хуралдаанд цахимаар оролцсон хүний тоо

Нүүдэллэн ажилласан эсэх

2

6

0

0

3

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00