Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

Банк бус санхүүгийн байгууллага хохирол нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгов

 

БАНК БУС САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГА

ХОХИРОЛ НЭХЭМЖИЛСНИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОВ

 

Шүүхийн шийдвэрийн дугаар 2022.11.18 1542

Шүүхийн шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.

2023.01.16 шийдвэр, хураангуй 1.

 

         Банк бус санхүүгийн байгууллага нь иргэн Ариунаатай 2015 онд зээлийн гэрээ байгуулж 70 000 ам.долларыг сарын 3,8%-ийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлсэн байна.

         Иргэн Ариунаа зээлээ хугацаанд нь төлөөгүй тул Банк бус санхүүгийн байгууллага шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх хянаад иргэн Ариунаагаас 160 226 066 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Банк бус санхүүгийн байгууллагад олгож шийдвэрлэсний дагуу Ариунаа төлбөрийг 2019 онд төлж барагдуулсан байна.

        Нэхэмжлэгч “...шүүхийн шийдвэрт заагдсан төлбөрийг иргэн Ариунаа нь зохих хугацаанд төлөөгүйгээс тухайн цаг үед авах ёстой байсан мөнгөний үнэ цэнэ буурсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байгаа тул эд хөрөнгөд учирсан бодит хохирлыг нэхэмжилж байна гэсэн үндэслэлээр 31 190 151 төгрөг гаргуулахаар шаардсан.

        Хариуцагч “...Хөрөнгийн үнэлгээний компанийн тайланд үндэслэж нэхэмжлэгчид хохирол учирсан гэж үзэх боломжгүй. Нэхэмжлэгчийн эд хөрөнгөд бодитоор хохирол учирсан нь тогтоогдоогүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж маргасан.

Шүүх Эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл гэдэгт гэрээний зөрчлийн улмаас эд юмс гэмтэл, устах, эд хөрөнгийн өртөг, үнэ цэнэ буурах, алдагдах зэрэг шалтгаанаар үүрэг гүйцэтгүүлэгч этгээдэд байсан эд хөрөнгийн хорогдсон дүнг ойлгох ба хариуцагч Ариунаа  Банк бас санхүүгийн байгууллагын өмнө хүлээсэн зээл төлөх үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн хохиролд хүү 10 141.97 ам.доллар, нийт зээлийн гэрээний үүрэгт 161 488 783 төгрөгийг төлж дуусгасан, нэхэмжлэгч, хариуцагч нар гэрээндээ хохирол, түүний хэлбэр, хэмжээ, нөхөн төлүүлэх нөхцлийн талаар харилцан тохиролцоогүй, түүнчлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хугацаа удааширсныг хариуцагчийг гэрээний зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл болохгүй, мөн банк бус санхүүгийн байгууллагын зөрчлийн өмнөх ба дараах хөрөнгийн байдлын ялгаварыг нотолсон “Ашид” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаас өөр баримт хэрэгт авагдаагүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

 

Санамж: Энэ тойм нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

Хураангуй бэлтгэсэн: Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00