Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрүүдэд шийдвэрлэсэн хэргийн тойм

 

Нэг. 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 14 цаг 30 минутаас:

 

Нэхэмжлэгч “Сокол” ХХК-ийн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазар, тендерийн Үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазрын 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн ДҮ-112-12/3931 тоот мэдэгдэл болон 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 03/6247 тоот бүхий Монгол улсын Сангийн яамны шийдвэрийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалт болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь заалтыг тус тус үндэслэн шийдвэрийг хүчингүй болгож, тендер сонгон шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг даалгах”,

“тендерийн Үнэлгээний хорооны 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн болон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн нэхэмжлэгчийн тендерийг шаардлагад нийцээгүй гэж татгалзсан шийдвэрийг тус тус хүчингүй болгож, тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг хариуцагч нарт даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэрэг              

Илтгэгч шүүгч Б.Болормаа

         

Шийдвэрлэсэн байдал:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсэгт заасныг баримтлан “Сокол” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, тендерийн Үнэлгээний хороонд тус тус холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 14 цаг 30 минут хүртэл  хойшлуулсан.

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00