Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

Иргэний шүүх татвар төлөгчийн өрийг чөлөөлөхгүй

 

Иргэний шүүх татвар төлөгчийн өрийг чөлөөлөхгүй   

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 56 дугаар магадлал

            Шийдвэрийн тойм: №01 2023.01.11

            Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

Нэхэмжлэгч татварын хэлтэс нь хариуцагч “М” ХХК-д холбогдуулан татварын өр 130,300,669.53 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 57,524,593.5 төгрөг болгож багасгасан.

Хариуцагч “М” ХХК-ийн төлөөлөгч нь “... Манай компани 2006 онд үйлдвэр технологийн паркийн гишүүн болсон тул хуулиараа үл хөдлөх хөрөнгийн татвар болон газрын төлбөрөөс 100 хувь чөлөөлөгдөх үндэслэлтэй тул 97,108,895.13 төгрөгийн татвар хасагдах ёстой...” гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хариуцагч “М” ХХК-иас 57,524,593.5 төгрөг гаргуулж, үлдэх хэсгээсээ татгалзсан (72,776,076 төгрөг гаргуулах) нэхэмжлэгчийн татгалзлыг баталж шийдвэрлэсэн.

Уг шийдвэрт хариуцагчаас “... Үйлдвэрлэл технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэхэд дэмжлэг үзүүлэх, хяналт тавих журмын дагуу “М” ХХК-ийн үлдэж байгаа үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын өр 24,332,819.14 төгрөг, газрын төлбөрийн өр 2,530,800 төгрөг, нийт 26,863,619.5 төгрөгийг төлөх үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн 57,524,593.5 төгрөгөөс хасаж өгнө үү...” гэсэн агуулгатай гомдол гаргасан байна.

Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гомдлын дагуу хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Учир нь, “М” ХХК нь 2014-2019 он хүртэлх хугацаанд нийт 130,300,669.53 төгрөгийн татварын өр үүсгэсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон. Гэвч нэхэмжлэгчийн зүгээс үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын өр 72,776,076 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзсан тул шүүх уг татгалзлыг баталж, үлдэх татварын өр болох “М” ХХК-ийн татвар суутгагчийн хувиар төлөх ёстой татвар 30,660,674.4 төгрөг, үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар 24,332,819.1 төгрөг, газрын төлбөр 2.530.800 төгрөг, нийт 57,524,593.5 төгрөгийг хариуцагчаас гаргуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд “М” ХХК-ийн төлөх ёстой татварын өрөөс үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар болон газрын төлбөрийн өр болох нийт 26,863,619.5 төгрөгийг хасах үндэслэлгүй гэж үзлээ.

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос:  https://shuukh.mn/case_davah_engine/25961

Санамж: Энэ тойм нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

Tойм бичсэн: Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Уранчимэг

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00