Нэг. 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 14 цаг 30 минутаас:
Нэхэмжлэгч “Сокол” ХХК-ийн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазар, тендерийн Үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2022 оны оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн ДҮ-112-12/3931 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” шийдвэр, тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг даалгах”,
“Тендерийн Үнэлгээний хорооны 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 03 дугаар шийдвэрийг хүчингүй болгох”, “Вокомтехнологи” ХХК-д “Гэрээ байгуулах эрх олгох тухай” 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн ДҮ-112-12/3930 дугаар шийдвэрийг хүчингүй болгох”, “2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн “Худалдах-худалдан авах гэрээ”-г хүчингүй болгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэрэг
Илтгэгч шүүгч Б.Болормаа
Шийдвэрлэсэн байдал:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8 дахь хэсэгт заасныг баримтлан “Сокол” ХХК-ийн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, тендерийн Үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан “Тендерийн Үнэлгээний хорооны 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 03 дугаар шийдвэрийг хүчингүй болгох”, “Вокомтехнологи” ХХК-д “Гэрээ байгуулах эрх олгох тухай” 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн ДҮ-112-12/3930 дугаар шийдвэрийг хүчингүй болгох”, “2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн “Худалдах-худалдан авах гэрээ”-г хүчингүй болгох” нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож,
2. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.7, 27 дугаар зүйлийн 27.4 дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч “Сокол” ХХК-ийн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т холбогдуулан гаргасан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2022 оны оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн ДҮ-112-12/3931 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” шийдвэр, тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэсэн.
Хайлт
Мэдээ, мэдээлэл
Фэйсбүүк
Цаг агаар
Статистик
2020-03-16-ний өдрөөс хойш.
- 1 Онлайн
- 156 Өнөөдөр
- 433 Өчигдөр
- 713 Долоо хоногт
- 2619 Сүүлийн сард
- 82808 Нийт хандалт