Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрүүдэд шийдвэрлэсэн хэргийн тойм

 

Нэг. 2023 оны 01 дүгээр сарын 24-ны өдрийн 14 цаг 30 минутаас:

 

Нэхэмжлэгч Г.Лхагвадоржийн Орхон аймгийн Засаг дарга, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт холбогдуулан гаргасан “Орхон аймгийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн “Газар эзэмших эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгох тухай” А/744 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”,

“Орхон аймгийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/349 дугаар захирамжийн дагуу эзэмшүүлсэн газрыг зориулалтын дагуу эзэмших эрхийг олгох эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээг иргэн Г.Лхагвадорж надад олгохыг Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэрэг              

Илтгэгч шүүгч П.Ууганцэцэг

           

Шийдвэрлэсэн байдал:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4, 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсэгт заасныг баримтлан Г.Лхагвадоржийн нэхэмжлэлтэй Орхон аймгийн Засаг дарга, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 09 цаг 00 минут хүртэл хойшлуулсан.

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00