Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээр 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хянан хэлэлцэгдсэн шүүх хуралдааны тойм

 

2023 оны 02 сарын 09-ний өдөр                                                                                        Баян-Өндөр сум

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дугаар сарын 09-ны өдрийн 142/ШШ2021/01495 дугаар шийдвэртэй, О.Үүрийнтуяагийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Хишигбатад холбогдох үл хөдөлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, О.Үүрийнтуяагаас 48.074.501 төгрөг гаргуулах, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут баг 7-8-38 тоот орон сууцнаас албадан гаргуулж, чөлөөлөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч Х.Оюунбатын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3. дах хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож бусад хэсгийг хэвээр үлдээх буюу өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн.

2 Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дугаар сарын 18-ны өдрийн 142/ШШ2021/01543 дугаар шийдвэртэй, Ч.Очирын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Маруся, Ч.Энхчимэг, “Лотус Си Эн Эм” ХХК холбогдох “гэрлэлт цуцлуулах, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө тогтоолгох, дундын эд хөрөнгөөс оногдох хэсгийг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Оюунбатын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5. дах хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэсэн.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчдын талаарх мэдээлэл

Давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэсэн нийт хэргийн тоо

ДЗШ-ны журмаар хэргийг нь шийдвэрлэхэд оролцсон оролцогчдын тоо

ДЗШ-ны шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргасан хүний тоо

ДЗШ-ны шүүх хуралдаанд цахимаар оролцсон хүний тоо

Нүүдэллэн ажилласан эсэх

2

9

0

1

0

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00